| Туслах цэс | 
|
| Шинэ кинонууд | 
|
| Шинэ нэвтрүүлгүүд | 
|
| Саак видёонууд | 
|
| Шинэ дуу клип | 
|
| Шууд татаарай | Татах зүйлийнхээ зураг дээр дараад татаад аваарай.
Youtube Downloader HD

Babylon Portable

GSM Unlocker

|
| Шинэхэн зургууд | 
|
|
Сайн байна
уу. Та бүхэнд
захиа унших өдрийн мэнд. Би өөрт тулгараад
байгаа асуудлаа та нарт хуваалцах гэсэн
юм аа. Бүгд чадах чинээгээрээ хариулаарай.
Би 20 настай. Найз залуутайгаа үерхээд
2 жил болж байна. Тэр надаас 6р ах. Би
тэрний анхны хайр. Гэхдээ би тэрэнд
хайртай эсэхээ бүрэн итгэлтэйгээр хэлж
мэдэхгүй байна. Миний
найз залуу сургууль соёл төгсөөгүй ээ.
Тамхи татдаг, хааяадаа нэг уучихдаг.
Гэхдээ надтай үерхснээс хойш хааяадаа
л нэг найз нөхөдтэйгээ уулзахаар уудаг
л даа. Архи, тамхи бол байдаг л асуудал
мэт байх л даа. Гол нь манай гэр бүлд
тийм муу зуршилтай хүн байхгүй, ер нь л
тайван гэр бүлд өссөн би. Хүнийг
найзуудаар нь дүгнэдэг гэдэг дээ. Би
энэ үгэнд бүрэн санал нийлдэггүй ч хэрэв
би найз бандийгаа энэ үгээр дүгнэвэл
үнэхээр бүтэхгүй амьтан. Тэдний найзууд
дунд олигтой газар ажилдаг хүн ганц ч
байхгүй. Бүгд л энд тэнд олдсон халтуурны
ажил хийнэ, үгүй бол халтуур хийгээд л
бусад үед шоудаж байдаг гарууд.
|
Нэг ширхэг эм уусанаас
Нэг хvний сэтгэлийн дэм надад маш чухал гэдгийг ойлгож
байна.
Сайн
байцгаан уу? Эрхэм хүндэт Та нарыхаа сэтгэлийн дэм, итгэл, хүслээр
чинь тэжээгдэн өдий хүртэлээ би Та нартаа хорогдон өдөр хонгийг
өнгөрөөж байгаа шүү. Хүний амьдралын хүрд их удаан эргэлдэж хүн гэдэг
амьтан энэ цаг хугацаанаасаа суралцаж байдаг байхдаа. Харин миний
амьдралын хүрд маань их хурдан эргэж ээ. Дүрэмт хувцастай байхдаа л Ээж
ээ алдаж. Ээжгүй хүүхдийн зовлонг бие сэтгэлээрээ туулж. Их сургуулын
оюутан болж байхад Аавыгаа алдаж билээ. Надад
олдсон хайртай Аав,Ээжийг
маань нэгэл өдөр бурхан тэнгэр булаагаад аваад явсан. Яг энэ л цаг
хугацаанаас би өөрийхөө урдах замаа өөрийхөө ухаанаараа л туулж
өөртөө
бас дүүдээ биендээ багтахгүй зорилго тавьж ирсэн.Би чинь одоо дөнгөж
гуч гарч яваа шүү дээ. Тэгээд эргээд хархад их зүйлыг сурч
боловсорч,хийж бүтээж явсан
байнаа.
|
Хүний амьдралд гэрэл гэгээ болохуйц үнэ цэнэтэй үгсийг өдөр бүр хэлж заншицгаая гэж уриалах байна. Бидний амьдралын асар богинохон мэт энэхүү цаг хугацаандаа урсан өнгөрөх мөч бүрийг бие биендээ хайр энэрэл, итгэл тэмүүлэл, баяр баясгалан, инээд хөөрийг харамгүй түгээж сурцгаая.
|
Хүний газар өөрийхөө эрүүл мэндийг анхаарч байхгүй бол Хэн ч чамайг хайрлахгүй... Хоромхон
ч гэсэн Танытайгаа уулзах гэж Хунгийн жигүүрт хүү чинь захидал дайлаа.
Яргуй нүдлэх хавраар Нүүдлийн шувууд нуураа зорин нисхэд, Тэнгэрийн
хаяанд хүмүүн болгож өсгөсөн тунгалаг харцнаас тань жигүүр урган
нисмээр байна. Ааваа,Ээжээ Та нараасаа холдох тусам сургаал бүхныг тань
нэхэн дурсаж дундаршгүй их урам хайрлаж. Дундуур ухааныг минь сэтгэлийн
хат итгэл зоригоор дүүргэсэн их гавъяаг тань мянган сарнай түүгээд ч
нөхөж чадахгүй гэдгээ хүү нь ойлгосон. Тийм ээ... яг одоо Хүү чинь та
нарыхаа араас очмоор байна. Хүү чинь дүүгээ Их сургуулыг нь бас
Гадаадын Их сургуулыг нь төгсгөөд өгчлөө. Хүү нь бас л 2 дахь Гадаад Их
сургуулыгаа төгсөх гээд гүйж байлаа шдээ. Хэдхэн сар суугаад л
сургуулыг нь төгсөөд хамаг юмаа авах байлаа. Одоо хүү чинь Хүний энэ
орчлонгоос нэг мөсөн явах гэж байнаа. Хүний энэ хатуу,зөөлөн хорвоод би
дүүгээ гэсээр л өдий хүрсэн байна.Бидэнрүү захиа илгээх хаяг : sonjuur@yahoo.com
Захидалын эзний мэдээлэлийг бид чанд нууцлана.
|
Сайн байцгаана уу? Би
танай сайтийг их сонирхдог. Мөн танай энэ булан хүмүүст маш их ухаарал
өгч магадгүй хэн нэгнийг алдаанаас аварч ухаарлын замд хөтлөж байдаг
гэдэгт итгэлтэй байна. Би өөрөө шийдэж чадахгүй байгаа зүйлдээ зөвлөгөө
ааах гэсэн юм. Би одоо 23 хүрнэ. Би найз залуутайгаа 7 жилийг хамтдаа
өнгөрүүлж байна. Харин сүүлийн 1 жил хамтран амьдарч байна.Тэгхээр
бараг нэгэн гэр бүл болсон гэсэн үг л дээ. Бид 2 гадаадад ажилладаг юм.
Мэдээж амьдралынхаа төлөө л энд ирсэн. Анх намайг юугаа ч мэдэхгүй
жаахан охин байхад л үерхсэн. Би анхний гэсэн бүх юмаа түүнд өгсөн. Охин бие би хайртай,
нөхөр болох хүндээ өгнө гэж шийдсэн байсан тэр шийдвэрээрээ л
нөхөртөөгөөн унтсан. Нөхөр маань ч бас өөрийгөө анх удаа гэж хэлсэн.
Бидэнрүү захиа илгээх хаяг : sonjuur@yahoo.com
Захидалын эзний мэдээлэлийг бид чанд нууцлана.
|
Сайн байцгаана уу? Энэ захиаг
минь унших өдөрийн мэндийг та бүхэндээ хүргэж байна. Би энд анх удаагаа
орж ирж байн л даа.Тэгээд зарим бүлэг захиануудаас нь уншиж үзлээ.
Бидний Монголчууд дандаа болохгүй, бүтэхгүй эсвэл ямар нэгэн тааламжгүй
зүйл тохиолдохоороо л иймэрхүү зүйл бичиж суудаг болов уу? л гэж
бодогдлоо. Намайг Б гэдэг. Би одоо 20 настай. Эх нутагтаа биш хүний
нутагт эрдэм ном сурах гэж яваа олон аавын хүүхэдүүдийн л нэг.
|
Сайн байна? Та бухэнд миний
захиаг унших өдрийн мэндийг хүргъе. Би танай сайт-г унших их дуртай л
даа. их сайхан санагддаг болохоор өөртөө тохиолдоод байгаа асуудалаа
бичэхээр шийдээд байна. Би одоо 26 настай хуний эхнэр болоод 2 жил болж
байна. Нөхөр маань надаас 5 насаар ах, бид хоёр 6 сартай нэг хөөрхөн
охинтой. Би нөхөртөөо хайртай, нөхөр маань ч надад хайртай халамжтай,
намайг хуурч зовоодоггүй сайн хань. надад тохиолдоод байгаа асуудалыг
би хэнд ч хэлээгүй 2 жил болж байна.
Бидэнрүү захиа илгээх хаяг : sonjuur@yahoo.com
Захидалын эзний мэдээлэлийг бид чанд нууцлана.
|
Сайн байцгаана уу Сонжуурийнхан. Би гадаадад сурдаг. Одоо сураад 4 дэх жилийнхээ нүүрийг үзэх гэж байна удахгүй төгсөнө. Би та нарт өөрийнхөө хайрын түүхийг хуваалцах гэсэн юм. Би сэхээтэн айлд төрсөн, гэрийнхэн маань боловсрол хүн чанар бас даруу төлөв байдлийг Но1-т тавидаг айл. Би айлийн бага. 10 жилийн дажгуй нэртэйд тооцогддог сургуульд дүүргэсэн. Тэгээд УБ-гийн нэгэн дээд сургуульд шалгалт өгөөд тэнцээд орсон. Оюутны амьдрал надад сайхан санагдсан...
|
Ээжээ таньдаа хүү нь захидал илгээж байна. Лондон хотоос хүү нь...
Сайн бна уу. Ээжээ яагаад ч юм
өнөөдөр хүү нь Таньдаа захидал бичмээр санагдлаа. Та минь яваад олон
жил болж байна даа. Хэлэлгүйгээр яваад өгсөн. Таньд хүү нь гомдоогүй ээ
ээжээ.... Бодвол та минь Аавтай минь бас Эмээтэй минь уулзсан биз дээ.
Таны тэнгэрт халисан өдөр саяхан юм шиг л тод санагдаж байна.
|
Сайн байна уу? Та бүхэнд шинэ оны, шинэ жилийн, шинэ бүхний мэндийг дэвшүүлье. Би
энэ сайтын ЭЗЭНТЭЙ ЗУРВАС хэсгийг үргэлж уншдаг. Энэ хэсэгт хүний
амьдралын хамгийн сайн сайхан, жаргалтай дурсамжууд, бас уйтгар гуниг,
муу муухай бүх л зүйлийг харуулсан амьдралыг, хүнийг бидэнд хөндлөнгөөс
таниулсан хэрэгтэй булан гэж боддог. Би хүмүүсийн бичиглэл дээр
сэтгэгдэл бичиж үзээгүй. Анх удаа анд найз, үе тэнгийхэн, ах эгч нартаа
зориулж бичиж байна.
Бидэнрүү захиа илгээх хаяг : sonjuur@yahoo.com
Захидалын эзний мэдээлэлийг бид чанд нууцлана.
|
Сайн байцгаана уу. Саяхан манай гэр бүлд нэг хэцүү зүйл тохиолдоод.
Нөхөр маань нэгэн их сургуулийн багш л даа. Тэгээд санамсаргүй байж
байгаад сонин утга агуулагтай захиа олж уншаад. Сэтгэл санаа минь нэг л
тайван бус. Тэр хүүхэндээ би чамд зориулж гадаадад сургуульд явахыг
чинь хөөцөлдөж байгаа, магистерт чинь хэрэгтэй материалуудыг чинь
эндээс аваад очноо, чамайг их санаад байсан юм, үнсье гэж төгсөн захиа
олж уншаад. Би бүр гайхахдаа тэр хүүхнийг нь олж уулзсан. Тэр бас их
зальтай шулам байна лээ.
Бидэнрүү захиа илгээх хаяг : sonjuur@yahoo.com
Захидалын эзний мэдээлэлийг бид чанд нууцлана.
|
Би 39 настай, эхнэр, 2 хүүхдүүдтэйгээ жирийн амьдардаг. Сүүлийн 2 жил
танил эмэгтэй маань надаас хүүхэд хийж өгөөч гэж гуйгаад байх юм. Бид 2
жирийн танилууд. Би энэ хүнтэй унтах нь бүү хэл үнсэж ч үзээгүй. Энэ
эмэгтэй урд нь нэг залуутай амьдарч байгаад тэр нь араар нь тавьж газар
дээрээ баригдаад энэ 2 салсанаас хойш хүнтэй гэр бүл болох сонирхолгүй
болсон юм байна. Нас нь одоо 33-тай, оройтлоо ш дээ, хүүхэд хийгээд өг,
ард нь татлаа түтлээ байхгүй, би өөрт нь их таалагддаг гээд байх юм.
Бидэнрүү захиа илгээх хаяг : sonjuur@yahoo.com
Захидалын эзний мэдээлэлийг бид чанд нууцлана.
|
Би одоо 29 настай эмэгтэй. Надад
амьдралаа яриад зөвлөгөө авах ээж аав ах дүү найз нөхөд аль нь ч
байхгүй болохоор танай сайтаар дамжуулан сэтгэлдээ хурсан болгоноо
хуваалцах гэсэн юм. Би оюутан байхдаа хүнд хайртай болж тэрэнтэйгээ л
амьдрахгүй бол амьдрал утгагүй санагдаж 4-р курсд байхдаа түүнийхээ
гэрт нь орж хамт амьдрах болсон. Би түүнд ухаангүй хайртай тэр надад
зүгээр л сайн байсан байх ядаж байхад ээжтэй нь хамт амьдардаг ээж нь
надтай ямар аймаар хөндий харьцдаг байсныг бодохоор одоо ч бараг айдаг ...
Бидэнрүү захиа илгээх хаяг : sonjuur@yahoo.com
Захидалын эзний мэдээлэлийг бид чанд нууцлана.
|
Би одоогоор гадаад байдаг юм. Би нэг залуутай хоёр жил мсж-ээр харицаж
байгаа юм л даа хамгийн тэнэг нь би уулзаагүй байж хайртай болчихсон.
Сүүлийн үед таарамж муутай байгаа гэж дээ салчихсан. Би түүнд дэндүү
хайртай тэр надаас 12 ах би 23-тай тэр одоо хүртэл гэрлээгүй тэрнээс би
өдөр болгон л мсж хүлээдэг даанч тэр одоо намайг тоохгүй байсан
болохоор би салья гэж хэлчихсэнэээ тэрнээс хойш надад өдөр хоногийг
арай гэж л туулж байна. Дандаа цуг байж байгаад гэнэт алга болохоор
үгүйлж байна.
Бидэнрүү захиа илгээх хаяг : sonjuur@yahoo.com
Захидалын эзний мэдээлэлийг бид чанд нууцлана.
|
Сайн байна уу. Би нөхөртэйгөө 10 аад жил амьдарч байгаад салж тусдаа
бараг 10 жил болж байна. Гэр бүл салахад миний буруу гэж байгаагүй.
Нөхөр маань хүүгээ авч үлдсэн хүү маань одоо том болсон. Энэ хугацаанд
нөхөр маань нэг бүсгүйтэй гэр бүл болж нэг хүүхэдтэй болсон. Харин би
дахиж гэрлээгүй. Салсан нөхрийн маань 2 дахь амьдрал тийм ч сайхан
байгаагүй бололтой. Дахиад л салсан. Сүүлийн 1-2 жилийн хугацаанд нөхөр
маань надтай байнга л уулзахыг оролдож би хүү маань байгаа болохоор
гэртээ үе үе очдог боллоо...
Бидэнрүү захиа илгээх хаяг : sonjuur@yahoo.com
Захидалын эзний мэдээлэлийг бид чанд нууцлана.
|
Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн
мэнд хүргье. Юуны өмнө надад тохиолдсон энэ гай зовлон өөр эмэгтэйд
битгий тохиолдоосой гэж хүсэж явдаг юмаа. Энэ явдал одоогоос яг нэг
жилийн өмнө эхэлсэн юм. Болдогсон бол нэг жилийн өмнөх өөр дээрээ очоод
битгий тэнэг алхам хийгээрэй гэж хэлэх юмсан. Даанч энэ бол бүтэшгүй
зүйл… Би гадаадад сурдаг өөрийн гэсэн зорилготой хүсэл мөрөөдөлтэй
эмэгтэй байлаа.
|
Сайн байна уу? Намайг Ж гэдэг. Би 22 настай гадаадад сурдаг оюутан. Та
бүхний адилаар би өөрийн амьдарлын нэгээхэн хэсгийг бичхээр шийдлээ. Би
хэдэн жилийн өмнө оюутан болоод энд ирээд нэг залуутай танилцаад,
үеэрхээд одоо 4 жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд юм юм л болж
өнгөрлөө. Энэ 4 жилийн хугацаанд миний амьдарлын хамгийн аз жаргалтай
үе, хамгийн харамсмаар гээд л бүх зүйл болж өнгөрлөө. Би түүндээ анхний
гэсэн бүхнээ зориулсан. Анхны шөнө, анхны үнсэлт гээд л…
|
ЭРЧҮҮД ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС ХУРДАН ДУРЛАДАГ
Эрчүүд эмэгтэйчуудээс илүү хурдан дурладаг гэнэ. Тэгэхдээ бүp урт хөл,
гоолиг бие, хөөрхөн царайнд нь эхэлж татагдаад улмаар гэр бүл болдог.
Харин эмэгтэйчууд ирээдүйгээ илүү анхаарч нөхрөө сонгодог. Орчин үед
эмэгтэйчүүд хөрөнгийн баталгаатай хүнтэй суухыг илүүд үзэх болсон.
ЭРЧҮҮД НАС БОГИНОТОЙ
Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс найман насаар богино хугацаагаар амьдардаг
гэнэ. Тэгсэн мөртлөө өөрийн эрүүл мэндэд ер анхаарал тавьдаггүй, харин
ч эсрэгээр архи тамхи хэрэглэх нь элбэг. Үхэх гээд хэвтэж байсан ч
өвчин зовлонгоосоо ангижрахыг урьтал болгодоггүй. Харин тэд өөрсдийнх
нь эрүүл мэндэд эхнэр нь л анхаарал тавих ёстой гэж үздэг.
|
Hi энэ сайтаар ордог олон хүн бүрт
залуучууддаа энэ өдрийн мэндийг хүргье. Би эхнэртэй, одоо 4-н нас хүрч
байгаа хөөрхөн охинтой 30 хүрч яваа залуу л даа. Эхнэрээ жоохон байхаас
нь танилцаад өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Жилийн өмнөөс миний эхнэр
нэг залуутай танилцаад уулзаж учирдаг болсон юм билээ. Би зун л мэдсэн
л дээ. Би хэсэг хугацаанд хийсэн ажилгүй бас нилээдгүй өрөнд орсон
нилээн асуудалтай байсан л даа. 4-н сард эхнэр маань гадуур явж шоудаж
байгаад хоногоор яваад ирсэн юм.
|
Hi би тулгарсан асуудлаа хуваалцаж
зөвлөгөө авах гэсийн. Би удахгүй 19 хүрнэ найз залуутай. Тэр 19-тэй.
Бид 2 2-уулаа бэлгийн харьцаанд орж байгаагүй. Урьд өмнө нь бид найзууд
байсан болхоор энэ талаар ярилцаж үзсэн юугаа ч нуудаггүй л дээ… Гэхдээ
уулзаад сүүлийн үед үнсэлцэхээс бүр хэтрээд бараг л дотно харьцаанд
орчих гээд байдаг болсон. Эрэгтэй хүний эрхтэн нь босчихоор их л хэцүү
юм шиг байна лээ. Гэхдээ би өөрөө бараг аймар хүсээд байдымоо. Олон
удаа тийм байдалд ороод тэвчсэн.
|
|
|
|